Монголын мянга мянган охид, бүсгүйчээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2014" тэмцээний бүртгэл эхэллээ. Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээнд өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэд гаргаж байгаагүй, 18-25 насны, 165 см-ээс дээш өндөртэй, биеийн тэгш хөгжилтэй охид бүсгүйчүүдийг урьж байна.

   "Miss Mongolia 2014" тэмцээний бүртгэл 9-р сарын 01-12 ний хооронд, Монголын үйлдвэрчний эвлэлийн байрны 400 тоотод явагдах бөгөөд онлайнаар www.MISSMONGOLIA.mn сайтаар бүртгэж байна. Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2014” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг 6 төрлөөр өрсөлдөх ажээ. Үүнд:
1.    Мисс Модель
2.    Мисс Фото
3.    Мисс Авъяас
4.    Мисс  Бикини
5.    Мисс Спорт
6.    Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус  шалгаруулна.


 Монгол улсынхаа Эв нэгдэл, Гоо сайхны бэлэгдэл болж дэлхий дахинд эх орноо сурталчлан таниулах эрхэм зорилготой охиддоо өндөр амжилт хүсэн ерөөе.