Шар хэвлэлийн хуудаснаас салдаггүй жүжигчин Золоо сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон. Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчидийн нэг жүжигчин бүсгүй шоудаж яваад нэгэн охиныг зодож дуулиан дэгдээсэн. Гэвч энэхүү мэдээллийг тараасан сэтгүүлчдийг худлаа мэдээ гаргасан гэж мэдэгдэж байсан удаатай. Харин удалгүй түүний тэнсэн харгазлах тогтоол ил гаргаснаар энэ талаар дахиж ам нээгээгүй юм. 

Хамгийн сүүлд экс нөхөр УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын сонгосон Н.Мөнхсоёлын талаар цахим  хуудаснаа өөрийнхөө гэрэл зургийг оруулахад сэтгэгдэл хэсэг дээр нь нэгэн цахим найз  нь Н.Мөнхсоёлын зургийг "илүү илүү" гэж оруулсан. Үүнээс болж Золоо ихэд бухимдан "Наад бузартай хүүхнийхээ зургийг ухамсараараа арилгачаарай" хэмээн постолсон.

Үүнийхээ дараа тэрбээр фэйсбүүкээ нэг хэсэгтээ хаасан. Мөн хамтлагаасаа хөөгдсөн гэх яриа ч чих дэлсэх болсон. Өнөөг хүртэл энэ асуултанд хариулт өгөөгүй яваа. Өчигдөрхөн жүжигчин найзтайгаа тааралдан зургаа хамтдаа даруулжээ. Ямартай ч жүжигчин Золоо нүүрээ будахыг илүүд үзэх ээ больсон бололтой. Эмэгтэй хүн будаггүй ч хөөрхөн хэвээрээ гэдэг шүү дээ. 

Д.Ана