Гэрэл зураг дээрх хоёр "жудоч" бол жүжигчин Н.Ялалт хүүгийн хамт байгааг уншигч та бүхэн таньж байгаа биз ээ. Түүнийг нэг хэсэг нөхдүүд нь  "Агаа" хэмээн дууддаг байсан гэдэг.  Бүтээсэн дүрүүд нь сэтгэлд ойр, бас ч үгүй жүжигчний ур чадварыг тод харуулсан байдаг болохоор нь мэргэжил нэгтнүүд нь түүнийг сайн жүжигчин хэмээн ам сайшаадаг.  Багадаа Налайхад төрж өссөн.  

Ажлын гараагаа амжилттай эхэлж өдгөө урлагтаа хүчин зүтгэсээр яваа түүний хувийн амьдрал тийм ч дардан биш. Аль болж бүтэхгүй зүйл тулгарахыг тэр гэхэв. Гэхдээ л анхны бөгөөд хоёрдахь эхнэрээсээ салж орхисон.

Жүжигчин Жавхлантай хамтдаа амьдарч байх үед нь төрсөн хөөрхөн хүү нь өдгөө томоо болжээ. Аавыгаа даган кинонд дуу оруулагчийн ажлыг шимтэн хийж шаггүй жүжигчин болохоор бэлтгэгдэж яваа гэнэ. 

Н.Ялалт "Оюутны амьдрал", "Зуны шөнийн зүүд" жүжигт тоглосон. Мөн оюутан байхаасаа эхлэн зургаан жил тасралтгүй өгүүллэг уншиж, “Утгын чимэг” наадамд оролцож явсан хөдөлмөрч нэгэн.  Анх зохиолч Сарантуяагийн “Дэлт цагаан азарга” өгүүллэгийг уншиж тус наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан билээ.  До.Цэнджавын зохиол “Чонын алтан шагай” кинонд Бясаа гэх залуугийн дүрийг бүтээсэн.  Аминаасаа илүү хайртай хүү нь  аавынхаа ажилд тусалж, хань болж яваа нь үнэхээр хөөрхөн. Уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана