-Хүний наймааны эсрэг залуусын үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр болох бөгөөд "Хүчирхийлэлгүй нийгэм" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн "Арт Хаус" төвд болно.

-"Энимон" хамтлагийн цомгийн баяр болно.

-Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан нар лекц уншина.

-Герман Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн чуулга уулзалт, үзэсгэлэн болно.

-"Барилга экспо" үзэсгэлэн үргэлжилнэ.

-"Уул уурхайн салбарын компанийн нийгмийн хариуцлага ба засаглал" сэдэвт бүсийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.

-Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас МУЗН-ээс Хүмүүнлэгийн өдрийн талаар мэдээлэл хийнэ. Мөн энэ үеэр МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлстэн" медалиар шагнуулагсдад шагналыг гаргуулж өгөх аж.

-Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр буюу 6-нд 11,30 цагаас иргэн Л.Сайнбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудахаар болсон талаараа мэдээлэл хийнэ. Тэрээр 12 настайгаасаа эхлэн галт тэргэнд сонин зарж явсаар амьтны хүрээлэн байгуулсан боловч тус хүрээлэн нь хаагдахад хүрээд байгаа учир ийм шийдэлд хүрчээ.

-Энэ сарын 11-нийг хүртэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дандарын гудамжийг /Цайз захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл/ бүрэн хааж зам засвар, шинэчлэлийн ажил эхэлж байна.