Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц дуулалтаараа онцгойрон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг хит амилуулж дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийн хүлээсэн MУСТА  Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтэлийн тоглолтоо 9 сарын 11-нд эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө толилуулна.

    MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт нь нийтийн дуучдын энэ намрын тоглолтуудын салхийг хагалж буйгаараа түмэн олны талархалыг ихэд хүлээж байгаа бөгөөд тоглолтбн тасалбар тун эрэлттэй байгаа ажээ. Ийнхүү дүүрэн жаргалтай хорвоод дуулж хуурдан нэгэн үдшийг өнгөрөөхийг хүссэн үзэгчид маань тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 99972222, 86886868 дугаараас лавлах боломжтой бөгөөд тасалбарыг 1900-1905 үнэгүй хүргэнэ.