Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрдэвших нь тодорхой болоод байгаа.Б.Бат-Эрдэнэ гишүүнийг намынхаа Бага хурлаас хам­гийн олон санал авсны дараа түүний өрсөлдөгч болох Ц.Элбэгдорж цахим хуудаснаа “Аваргадаа баяр хүргэе. Улс түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө өрсөлдөх нь ховор боломж, их хувь заяа юм. Амжилт хvсье” гэж бичжээ.Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ нэг нэгэндээ амжилт хүсэх нь сайн хэрэг гэдгийг Ерөнхийлөгч маань мэддэг болохоор ийнхүү ард тү­мэндээ эр хүний жудгаа ха­руулсан бололтой.Тэртээ 25 жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ улсын заан цол­той улсын наадамдаа анх түрүүлж, Ц.Элбэгдoрж наад­мын сурвалжлага хийж дарга нарын зүг өлийн харж зураг дарж, түрүүлсэн бөхийн хойноос зураг авах гэж гүйж явж дээ.Харин тэд 25 жилийн дараа Ц.Элбэгдoрж, Б.Бат-Эрдэнэ нар МУ-ын Ерөн­хийлөгчийн суудлын төлөө өрсөл­дөнө гэж бодож, тө­сөөлж явсан болов уу.