"Хувьсал" продакшны хамт олон  өчигдөр "Зүрхээр наадагч" УСК-ныхоо нээлтийг "Тэнгис" кино театрт 16 цагаас хийлээ.  "Academy awards"  наадмаас МУГЖ  У.Уранчимэг "Шилдэг эмэгтэй гол дүр", МУСТА  А.Ганчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр" гэсэн шагналуудыг тус тус хүртсэн.

Энэхүү киноны зохиолыг залуу жүжигчин А. Ганчимэг бичсэн бол найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан юм. Тус киноны гол дүрийн эрэгтэй жүжигчнээр 2009 оны  "Азийн топ модель" О. Мөнхдалай сонгогдож, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нар эмэгтэй гол дүрүүдээ бүтээжээ. 

Дайчин гурван бүсгүй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч, үзэгчидийн хүртээл болголоо. Энэ зун үзэгчидийн дунд хамгийн хүлээлт үүсгэсэн кино бол яахын арга үгүй "Зүрхээр наадагч". Ингээд уншигч та бүхэндээ тус киноны нээлтийн үеийн гэрэл зурган сурвалжлагыг хүргэж сонирхуулья. 

Зүрхээр наадагчид маань "содон" загвартай даашинзыг сонгон улаан хивснээ алхжээ. 

Д.Ана