Өөрийнхөөрөө амьдралаа авч явах гээд хөдөлмөрлөж яваа залуу хүн. Одоо 27-той би их сургуульд байхдаа эхнэртэйгээ учирсан. Түүнд ухаангүй дурлаж тэгээд араас нь гүйсээр байгаад аваад суучихсан. Үүнийгээ би их азтай залуу гэж боддог байлаа саяхныг хүртэл үү дээ. Ингэж хэлэхийн утга нь би саяхан нэгэн найзаасаа санаанд оромгүй зүйл сонслоо. Би хэд хоног гадагшаа томилолтоор явахаар болж яваад ирлээ. Харин тэр хооронд миний амь шиг хайрладаг эхнэр маань гадуур өөр залуутай кино үзэж яваад миний найзтай тааралдсан гэнэ. Тэгээд сайн уу Б. гэсэн чинь дуугарахгүй хацар амнь улайгаад зог тусаад гараад явж. Манай найз гайхаад ямар сонин юм бэ гээд л өнгөрч. Гэтэл дахиад хэдхэн хоногийн дараа нөгөө найзтай хоолонд орж байгаад таарч миний хань тэр нэг залуутайгаа бүүр хошуу амаа холбочихсон байсан гээд байгаа юм. Мэдээж би өөрт нь энэ тухай хэлж үнэн эсэхийг асуух хэрэгтэй. Тийм болохоор яаж хэлж асуух уу? бас одоо тэр хүн надтай юу ч болоогүй юм шиг харьцаж байгаад нь уур минь хүрч хардалт дээд цэгтээ хүрч,  итгэлцэл үгүй болоод байна. Надад эхнэрээ алдчихгүй энэ асуудлыг зөв шийдэхэд туслаач гэж та бүхнээс хүсэж байна.