Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдсаны улмаас нэгэн рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн мэдээлэл нэг хэсэг шуугиан дэгдээсэн. 

СТА, жүжигчин Ц.Алдармаа “Тоглолтын дараа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсан нь үнэн.  Аль маргалдах ам зөрөхийг тэр гэхэв гэж бодоод өрөөнөөс  гарах гээд хаалга онгойлгож байхад  миний нуруу руу Д.Оюунтуул буцалж байгаа халуун ус цацаж, нуруу, цээж түлэгдсэн. Би зөрүүлээд ус цацсан. Би шартай хүн. Гэхдээ би хэзээ ч маргалдснийхаа төлөө ус цацах, цохиод авах хүн биш гэдгийг  л хэлмээр байна" гэж мэдэгдэж байсан билээ. Цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон тухайгаа дуулгасан.

Уг хэрэг шүүх рүү шилжих шатандаа явж байгаа хэмээн эх сурвалж мэдээллэсэн. Тэгвэл шүүх хурал болохоос өмнө жүжигчин бүсгүй кинонд дүр бүтээжээ.  Тун удахгүй "Давхар цохилт" уран сайхны кинонд тоглоод амжуулсан гэнэ шүү. Одоогоор ямар дүр бүтээсэн нь "нууц" хэвээр байна. 

Д.Ана