Жүжигчин Б.Навчаа дараагийн уран бүтээлийн санаагаа олсон зураг авалтандаа ордог юм билүү хэмээн ойр дотныхондоо дуулгаад авсан. Тэгвэл уг шинэхэн бүтээл нь дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.  “Prime Pictures” болон “Амжилтаа Ахиулъя” хамтран “Давхар цохилт” хэмээх сонин нэртэй киног бүтээсэн байна. 

Тус  кинонд зөвхөн мэргэжлийн жүжигчид тоглоогүй гэдгийг та бүхэн трейлерээс харсан биз ээ.. Хошин урлаг, драм, гавьяат тамирчин, загварын сайхан бүсгүйчүүдээс авахуулаад бараг л тоглоогүй хүн алга хэмээн трейлерийг үзсэн хүн болгон ярьж байна. Олны танил 40 гаруй хүний хүч хөдөлмөр нийлж байж "Давхар цохилт" бүтсэн гэнэ. 

Киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Мягмарнаран, хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин Л.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр, Б.Навчаа, Топ модель Э.Одгэрэл, Б.Наранзун нарын үе үеийн жүжигчид тогложээ. Мөн Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, МУГТ боксчин Н.Төгсцогт мөн түүний эхнэр П.Уранзаяа хүртэл тоглосон юм. 

Түүнчлэн нийгэмд дуулиан шуугианы хэрэг үүсгээд өнөөг хүртэл асуудал нь шийдээгүй байгаа Ц.Алдармаагаар хүртэл бүл нэмжээ. Ямар бүтээл болсон нь удахгүй үзэгчдийн хүртээл болж тайлагдах биз. 

Д.Ана