Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг МУГЖ Б.Батзаяаг танихгүй хүн ховор. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид түүнийг кино найруулагч Г.Жигжид олж харан "Хөдөөгийн Баясгалан" кинонд Болдоогийн дүрийг бүтээлгэсэн гэдэг. 

Тэрбээр 16 насандаа урлагт хөл тавин амьдралаа холбосон эрхэм. "Хоолондоо" хэмээн орилох хүүгийн дүрийг "Мартагдашгүй намар" кинонд бүтээсэн. Үүнээс хойш олон арван тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж үзэгч түмэндээ инээд баясалыг бэлэглэж яваа. Түүний энэхүү зураг нь "Шилийн богд"-ын нислэг хэмээх гэрэл зураг. Нисэхдээ хүртэл инээсээр л...Гайхалтай авьястай жүжигчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Д.Ана