Хонконг улсад энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцох манай улсын баг тамирчид өнөөдөр тус улсыг зорилоо.

Тус тэмцээнд 10 орны 72 тамирчин оролцож, оюуны чадвар, ухааны цэцээ сорих ба Монголын оюун ухааны академийн 10 тамирчин дасгалжуулагч болон туслах дасгалжуулагчийн хамт оролцох юм

Энэхүү тэмцээнд манай улсын гурван их мастер оролцоно. Өнгөрсөн сард Энэтхэг улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчид амжилттай оролцсон билээ.

Уг тэмцээнд Монголын оюун ухааны академийн гурван тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт оролцож 30 медалийн есийг нь хүртэж, дунд насны ангилалд Дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор багийн оноогоороо тэргүүлсэн амжилттай эх орондоо ирсэн. 

Гонконгийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцох 10 улсын 72 тамирчдын суудлын хуваарилалт. Урд сууж байгаа 12 тамирчин нь дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэж яваа тамирчид юм.

Ингээд Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж байдаг Тамирчиддаа амжилт хүсье.

Х.Даваа