2014 оны 09 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.