УИД-ийн 5 давхарт  энэ сарын 12-нд буюу өчигдөр "Загварын  шоу" худалдааны төв шинээр нээлтээ хийжээ. Энэхүү шоунаас та бодитоор харсан бараа, бүтээгдэхүүнээ шууд худалдан авах таатай нөхцөл бүрдсэнээрээ бусад үзэсгэлэн худалдаанаас онцлогтой болж байна.

Уг шоуг зорьсноор үйлдвэрийн хамгийн доод үнээр өөрт таалагдсан загварлаг, дэгжин хувцсаа худалдан авах боломжтой.

Өчигдрөөс эхэлсэн тус худалдааны шоу нь энэ сарын 14-нд буюу маргааш дуусах юм байна.

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ үзүүлдэг компани, хувь хүн болон албан байгууллагуудад "Загварын шоу" худалдааны төвийн үүд хаалга нээлттэй. 

Холбоо барих утас: 9111-6586, 9111-6587