Ганц бие эмэгтэй өөрийн амьдралын ханиа олох гээд явж байна. Хосоороо явж байгаа, хүүхдээ тэврээд 3-улаа алхаж байгаа хосууд гэр бүлийг хараад би хэзээ ингэж явах болох гэх бодол өөрийн эрхгүй төрдөг. Би одоо 28-тай өөрийн гэсэн ажилтай. Байр сууриа аль хэдийнээ олчихсон. Харин хань ижлийн талаар бодоод яваад л байдаг. Гэсэн хэдий ч миний хүслээр болохгүй юм аа. Таарч тохирох хүнтэйгээ одоог болтол учирсангүй ээ. Наашаа гэж байгаанууд нь нэг шөнийг хамт өнгөрөөх гэсэн эсвэл гэр бүлтэй эрчүүд байх юм. Би ханиатай болохыг хүсч байгаа болхоос хэн нэгний гэр бүлийг үймүүлэгч биш дээ ямар гээд л өөртөө хэлээд тэднээс дайчдаг. Аав ээж хамаатан садангууд хэзээ хүнтээй суух гэж байна даа?? гэж байнга асуух юм. Эхэндээ ч тоодоггүй байсан одоо бол нас яваад ирэхээр өөрийн эрхгүй санаа зовоод байх юм. Та бүхэн надад туслаач, ханиа олж өгөхгүй нь тодорхой л доо. Би хэт шаардлага тавиад байх шиг байна аа. Та нар хэдэн настайдаа яаж ханиа сонгон сууж байв. Одоо жаргалтай байгаа биз дээ. Жаргалыг л мэдрэх гэж 2 хүн гэрлэж амьдарна биз дээ.