Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 насны ойн арга хэмжээний хүрээнд “Ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын Ү уралдаан”-ыг Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран монгол хэлтэн үндэстнүүдийн дунд уламжлал болгон олон улсын хэмжээнд зохион явуулж байх зорилгоор энэ удаа танилцуулах жишиг уралдаан болгон явуулж байна. Энэхүү уралдаанд төв орон нутгийн болон театр чуулгуудын нийт 40 гаруй уран бүтээлчид оролцоно. Уралдаан 2014 оны 9-р сарын 27-30 өдрүүдэд улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдана.