Энэ Жил 11 сард  6 жилийн ойн баяраа нижгэр хийх гэж байгаа хамтлаг бол MC Collection.

Амьд хөгжмийн "Logos" хамтлагтай хамтран бэлтгэл сургуулалтаа хийж байгаа бөгөөд Хамтлаг үүсгэн байгуулагдсан жилдээ зориулан залуусын дунд "Cover" уралдаан зарлалаа.

Тоглолтын бэлтгэл эд явагдаж байгаа энэ үед тэдний уран бүтээлийг сонсох дуртай, дуулах дуртай бүх хүмүүст нээлттэи бөгөөд доорх дуунуудыг жагсаасан байна. Үүнд, "Эцсийн удаа", "Тэр л охинд", "Усан хулгана", "Уулзахсан", "Чамайг санасан" гэх мэт дуунууд багтаж байгаа аж.

Энэхүү ковер дууны уралдаанд оролцоод хос CD, билет, тоглолтын урилгаа хожоорой. 

Дашрамд сонирхуулахад, шагналийн сан том гэнэ шүү. Одоогор нууц хэвээрээ байна. Уралдаанд оролцох гэж байгаа хүмүүстээ дуулгахад тэдний цахим хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай.

http://www.facebook.com/pages/MC-Collection/208909492514073

http://www.facebook.com/pages/MB-Rapper-Mc-collection/251968091680776

                                                                                 www.URLAG.mn