УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 13-нд 50 насныхаа ойг угтаж, жиргээч нарын хэлдгээр “хуушуурдалт” зохион байгуулсан. Түүний зохион байгуулсан арга хэмжээнд жиргээчид болон олны танил эрхмүүд цуглаж, хамтлаг, дуучид  ая дуугаа өргөсөн билээ. 

Энэхүү арга хэмжээний тасалбарын үнэ нь 20 мянган төгрөг байсан бөгөөд цугласан мөнгийг Ази тивийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Сүхбаатар аймгийн харьяат мутай боксын тамирчин А.Зууннастад хандивлана гэдгээ дуулгасан. Тэрбээр БНСУ-д зохион байгуулагдах Азийн наадамд оролцох юм. 

Ингээд уншигч та бүхэндээ М.Зоригтын төрсөн өдрөөрөө "диско"-дож байгаа бичлэгийг сонирхуулья. 

Д.Ана