Дэлхий дахинаа борлуулалтаараа тэргүүлээд буй LG брэнд нь зурагтын салбарт дэвшил авчирсан Full HD-ээс 4 дахин илүү нягтаршил бүхий Ultra HD зурагтуудаа гарган, дэлхийн анхны хүнхэр, OLED дэлгэцтэй зурагтыг танилцуулж, ухаалаг хэрэглээний дэвшлийг мэдрүүлэх WebOS үйлдлийн системээ хөгжүүлэн олон олон хэрэглэгчдэд өндрөөр үнэлэгдээд байна.

Тэгвэл LG брэнд нь PC mall сүлжээ их дэлгүүртэй хамтран 09-р сарын 04-нөөс 10-р сарын 15-ныг дуустал зарлаад байгаа “ГАЗАР ДЭЭР НЬ ХУСААД ХОЖ” нэртэй LG телевизийн сугалаат худалдааны анхны азтангууд тодорлоо.

Найр хуримын сар эхэлсэн эдгээр өдрүүдэд телевизийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхангаа газар дээр нь намрын ёндоогоо үзэж, LG брэндийн ухаалаг утас, тоос сорогч, шарах шүүгээ, бүрэн автомат угаалгын машин,  хөргөгч гээд олон төрлийн бэлгийг авах боломжтой юм. Түүгээрч зогсохгүй супер азтанууд хосоороо үзэсгэлэнт Чежү арлаар аялах эрхийг худалдан авагчиддаа олгож байгаа энэхүү сугалаат худалдаа нь 10-р сарын 15-ыг хүртэл PC mall-ын Монгол орон даяарх бүх салбар дэлгүүрээр явагдаж байна.

Дашрамд дурдахад, LG компани энэ сарын 5-с 10-ны хооронд ХБНГУ-ын нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан дэлхийн гэр ахуйн болон электроникийн тэргүүлэх үзэсгэлэн IFА 2014-д оролцон G Ultra HD дүрсний формат бүхий 4K шинэ зурагт, WebOS цоо шинэ платформ болон дэлхийд хамгийн анхны 4К бүхий OLED-зурагтаа тус тус албан ёсоор дэлхий нийтэд танилцуулсан байна.

Энэхүү WebOS платформ дээр суурилсан Smart+ зурагтуудыг энэ оны 3 сард үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тус зурагтын дэлхий даяарх борлуулалтын тоо нь  2014 оны 6 сард нэг сая гаруй ширхэгт хүрсэнийг LG Electronics (LG) компани мэдэгдсэн байна. LG-гийн урьдчилан таамаглаж байгаагаар, энгийн хэрэглэгчдэд ашиглахад эвтэйхэн байдлаараа өнөөгийн зах зээл дээр толилуулж байгаа ямар ч Smart зурагттай харьцуулашгүй энэхүү цуврал нь 2015 оны эхний хагас жил гэхэд 10 сая ширхэг борлуулагдах төлөвтэй байгаа ажээ.  Харин манай улсад LG брэнд нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

LG телевизороо аваад намрын ёндоогоо үзээрэй. Таныг азын тэнгэр ивээг.

Дэлхийн брэндийг дэргэдээсээ, PC mall.

Утас: 7011-3535, 7014-3535       

Онлайн худалдаа : www.pc-mall.mn

www.facebook.com/pcmallofficial