Сүүлийн үед цахим ертөнцийн "од", твиттерийн "хатан хаан" хэмээн цоллуулах болсон А.Урангоог хүн болгон танина. Тэрбээр саяхан "Улс төрд шинэ манлайлагч" төсөлд оролцохоор болсон байна. Энэ тухайгаа бор шувуу нисгэж цахим ертөнцийн найзууддаа дуулгав. 

Гэтэл түүний жиргээг "Никитон" хамтлагийн дуучин Баачка шүүмжлэлээ. Тэрбээр "Олон нийт чамайг явуулж хатан хаан гээд байгааг ялагдаггүй ээ. Та улс төрд шургалж яана. Одоо байгаа шоучиж дээр чи бас нэмэгдэх" хэмээв.

Ямартай ч улс төрд шинэ манлайлагч төсөлд салбар бүрийн өсч яваа залуус өөрийн төслөө явуулж оролцож байгаа гэдэг. Монголын томоохон хамтлагийн гишүүн хүртэл уг төсөлд ухаанаа уралдуулж буйгаа дуулгасан. Ийнхүү төсөл нь олон залуусыг сэрээж байна хэмээн олон нийт ам сайтай байгаа гэнэ лээ. Харин жиргээч А.Урангоо яагаад оролцож болохгүй гэж. Аливаа асуудал шүүмжлэл дагуулдагийн нэгэн адил шүүмжилж буй бололтой.