Их хотын орчин үелэг, урлагт хайртай залуусын заавал үзэх киноны нэг бол бүжгийн урсгал, хэв маягийг тодорхойлогч кино Step up all in” яах аргагүй мөн билээ. Тус киноны эхний анги нь 2006 онд үзэгчдийн хүртээл болсон цагаасаа эхлэн дэлхий дахины залуусыг байлдан дагуулж чадсан. Тиймдээ ч өдгөө цуврал нь үргэлжилсээр 5 дахь анги нь дэлхий нийтийн залуусын хүртээл болоод байгаа юм. Уг кино Америк болон барууны орнуудад нээлтээ хийсэн цагаасаа эхлэн тухайн орны хувцаслалтын хэв маяг, стиль имиджийг тодорхойлж шөнийн клубүүдийн бүжгийн хэв маягийг эрс өөрчлөж чадсан байна. Монголын цоглог эрч хүчтэй залуус та бүхэн ч мөн адил бүжгийн хэв маяг, хувцаслалт, стиль имиджээрээ дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхахыг хүсвэл “Step up all in” киног заавал үзээрэй.         
          Орчин үеийн залуусын батериаг цэнэглэгч бүжгийн урлагийн адал явдал бүхий “Step up all in” кино 9 сарын 5-наас Монголын Тэнгис, Өргөө кино театруудын дэлгэцнээ гарч эхэлснээс хойш Монголын эрч хүчтэй цоглог залуусын цөсийг хөөргөсөөр байгаа билээ. Тус киноны өмнөх ангиудад тоглосон бүжгийн бүх одод  энэ ангид чуулсан төдийгүй бүжгийн урсгал хоорондын тулааныг үзүүлсэн нь өмнөх ангиудаас илүү сонирхолтой, дахин давтагдашгүй болж чадсан юм. Киноны гол дүрд Америкийн алдарт жүжигчин, дуучин Alyson Stoner, Америкийн алдарт жүжигчин, бүжигчин Briana Evigan, Adam Sevani, Ryan Guzman нар тогложээ.  

Бүжгийн киноны дунд хамгийн сайн тэсрэлт хийж чаддаг кино болох яах аргагүй “Step up”. Энэ киног үзсэн хэн бүхэн бүжгийн урлагийг шүтэн бишрэхгүй байхын аргагүй. Тийм дээ ч Монголын зарим нэг телевиз бүжгийн урлагийн реалити шоу зохион байгуулж, тус шоунд оролцож байгаа залуус бүжгийн хөдөлгөөн хувцаслалтын хэв маягийг “Step up” кинооноос санаа авсан нь гайхалтай байсан. Мөн Монголын зарим хамтлаг дуучид тус киноны  “background” -наас санаа авч клипэндээ ашигласан байгаа нь энэ кино ямар их үлгэр дууриалал болж байгаа нь харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй “Step up” киноны жүжигчдийн өмсдөг гэрэлтдэг хувцас өмсгөл зэргийг зарим залуус хувцаслалтын хэв маягтаа тусгаж, зарим шөнийн клубүүдийн “дүр төрх” болсоор байгаа нь тус кино үнэхээр залуусыг байлдан дагуулж чаддаг алдартай кино гэдэг нь харагдаж байгаа юм. Та ч бас тус киноны шинэ ангийг үзэж, амьдралынхаа хэв маягт шинэчлэл хийж, яагаад болохгүй гэж?!     


www.URLAG.mn