Монгол эх орныхоо нэрийг дэлхийн гоо сайхны олимпын тайзнаа мандуулах сайхан бүгсүйг тодруулахаар "Miss World Mongolia 2014" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөө орой 18 цагаас дуурийн теарт шилдэг оролцогчдоос дэлхийн миссийг зорих гоо бүсгүй тодорно.

Шилдэгт үлдсэн 10 бүсгүйгээс "хэн" эх орныхоо нүүр царай болон олон орны гоо бүсгүйтэй өрсөлдөх бол гэсэн асуулт өнөө орой хариулттай болох биз ээ.

Олон нийт "Мисс Монголиа 2012” тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс 120 охин оролцсоноос эцсийн шалгаруулалтад авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ шалгаран үлдсэн гоо бүсгүй бол Д. Долгион.

Дөнгөж 12-хон настайгаасаа эхлэн загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд оролцсон И.Төгсөө өдгөө хэн хүний өмнө хийж бүтээсэн зүйл, хэлэх үгтэй сайхан бүсгүй болсон. “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилт гаргах. Тиймдээ ч битүүхэндээ бэлтгэж, гоо сайхан төдийгүй мэдлэг боловсролдоо анхаарч явдаг тэрбээр өнгөрсөн хугацаанд таван ч титэм гардаж авчээ.

“Үнсгэлжин” наадмын тэргүүн байр, “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн оргилд-2010” тэмцээний тэргүүн байр, Miss Global beauty Queen-2010” тэмцээний тэргүүн байр, “Miss Mongolia-2011” тэмцээний тэргүүн байр, “Miss International-2011” тэмцээний гуравдугаар байр, “Төв Азийн мисс-2012” тэмцээний “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”

Т.Батцэцэг анх 2007 оноос загварын гараагаа эхэлжээ. “Asian Super Model - 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia - 2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия - 2010” олон улсын тэмцээний “Краса Байкала -2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагнал, “Манжуурын мисс 2012” тэмцээний тэргүүн миссээр тус тус тодорч байсан юм.

Ийнхүү гурван гоо бүсгүйг илүүтэйгээр дэмжиж байгаа билээ. Тэгвэл өнөө орой "хэн" нь Дэлхийн миссийн тэмцээнд явах эрхийн эзэн болох бол оо. Тун удахгүй хэдхэн цагийн дараа эргэн мэдээллэх болно.

Д.Ана