Тун удахгүй  Их Эзэн Чингис хааны талбайд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддууд чуулан "нэгэн үдшийг" өөрийн үнэнч фэнүүддээ өнгөрүүлэх гэж байгаа билээ.

Тодруулбал, монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ болон Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ Есдүгээр сарын 24-нд Үнэ төлбөргүй болох шоу тоглолтоор бэлэг барих гэж буйгаа дуулгалаа. 

Уг тоглолтонд та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунууд тоглолтын тайзнаа эгшиглүүлэх юм.

Ийнхүү тоглолтын зохион байгуулагчдийн зүгээс тоглолтонд оролцож буй бүх уран бүтээлчиддээ хүндэтгэлийн урилгаа хүргүүлж байгаа бөгөөд “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга, дуучин С.Зоригт нар урилгаа гардан авчээ. 

Ингээд уншигч танд хамтарсан талархлын баярын шоу тоглолтонд оролцох “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга, дуучин С.Зоригт нарын чин сэтгэлийн урилгыг хүлээн авч үзэцгээе.