Монголын сайхан охид бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгарулах "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан бол 23-нд ээлжит шоу тэмцээнүүд нь болох нээ. Тэрбээр Мисс Модель, Мисс  Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчдын бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 9 сарын 23-ны 19:00 цагаас зохион байгуулагдана.

   Шоу тоглолтонд "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17-н оролцогчид бикини болон гоёлын даашинзны загварын шоуг толилуулах бөгөөд энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид уригдана оролцох юм. Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх өдрүүдэд ирэх 10-р сард шилдгийн шилдгүүдээ тодруулна.

   Ингээд та бүхэндээ гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж, эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөхөөр шалгаран үлдсэн шилдэг 17-н оролцогчийн “Fashion show”-нд урьж байна. Дэлгэрэнгүй мэдэллийг: 91112010, 99045434 дугаараас лавлаарай.