Азийн спортын 17 дугаар наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай буудлагын тамирчид цэц мэргэнээ сорьж байгаа билээ.

Дөнгөж сая Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн дасгалд хүрэл медаль хүртлээ.

Манай тамирчин хүрэл медалийн төлөө Солонгосын тамирчин Кван Жунтай өрсөлдөж, 7:3-аар буулгаж авсанаар ийнхүү Азийн наадмаас ээлжит хүрэл медалийн эзэн боллоо.