Монгол уртын дууны язгуур, ая данг эвдэлгүйгээр, үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан гурван хоолойгоор хослон дуулдаг, Монголын анхны эрэгтэй уртын дууны “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид анхны уран бүтээлээ сонсогч түмнээ өргөн барилаа.

   Тэрбээр “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид нь СУИС-ын уртын дууны ангийг Монгол улсын Ардын жүжигчин  А.Нэргүй, МУСТА Д.Батболд нарын удирдлага нь дор суралцаж 2013 онд төгссөн мэргэжлийн уран бүтээлчид бөгөөд зөвлөх багшаар нь МУСТА Д.Батболд ажилладаг ажээ. Ийнхүү “Язгуур” хамтлагийн анхны уран бүтээл болох “Эрдэнэ засгийн унага” дууны клипийг “Хас медиа" энтертаймент, "Гайхамшигт монгол наадахай"-н хамт олон бүтээсэн бол хөгжмийн найруулга дээр "Color music" студи ажиллажээ. Мөн уран бүтээлчдийн дууны хоолойн тавилт дээр Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан ажилласан байна.

   Ингээд та бүхэндээ монголын анхны эрэгтэй уртын дууны хамтлаг болох "Язгуур" хамтлагийн анхны уран бүтээл “Эрдэнэ засгийн унага” дууны клипийг толилуулж байна.