Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буудлагын тэмцээнээс Монголын баг тамирчид дөрөв дэх алтан медалиа хүртсэн юм.

50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын монголчуудын дөрөв дэх алтан медалийг эх орондоо авчирлаа.

Мөн тэрбээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ дасгалд Малайзын Мохамед Таиби, БНСУ-ын Эүм Битна нар 620.6 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртэв.

ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28-р байр, ОУХМ О.Янжинлхам 607.8 оноогоор 39-р байрт шалгарлаа. Нийт 13 баг буудсанаас манай баг V байрт шалгарлаа.