Монголд "Хип хоп" урсгалын нэгэн төлөөлөгч нь монгол реппэр Gee-г танихгүй хүн ховор. Түүний дууг даган дуулж, сонсдог фенүүддээ тэрбээр олон уран бүтээлээрээ бэлэг барьдаг. Хэдхэн хоногийн өмнө "УУ" хэмээх шинэхэн дууны клипээ үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү дуунд үнэнийг өгүүлсэн байна гэж олон хүн сайшааж хүлээж авсан билээ. 

Урлагийн залуучуудын ихэнх нь биеэн дээрээ янз бүрийн утга бүхий шивээс хийлгэж түүгээр гангарах дуртай байдаг. GEE  мөн тэдний нэгэн адил. Монголын дуучдаас хамгийн олон шивээстэй гэгддэг. Түүний биеэн дээр 12 шивээс бий. Тэрбээр цаашдаа ч шивээснийхээ тоог нэмж, илүү олон шивээс хийлгэхээр төлөвлөсөн гэдэг.

Түүний хоёр мөр, шуу, гар, цээж, нуруу, хүзүүний ар, дагз гээд шивээсгүй газар гэж байхгүй. Харин энэхүү шивээснүүд ямар учиртай, юуг дүрсэлсэн байдаг талаар сонирхуулья. 

Рэппер залуугийн нуруун дээрх шивээс  нь түүний дууны дахилт шүлэг байдаг гэнэ. Харин баруун гарын шуун дээрээ мөнгөнөөс хараат бус байна гэдэг агуулгатай шивээс хийлгэсэн байна.

Гаран дээрээ  "Айвал бүү хий, Хийвэл бүү ай" гэсэн зүйр үг бий. Зүүн гарын шуунд дээрээ "Вуутанг" гээд сонсдог хамтлагийнхаа логог шивүүлжээ. Баруун гарын мөрөн дээрээ “2рас"-ийн шивээс, нөгөө талд нь түүний бүлгийн лого, нэртэй нь шивээсчин урласан байдаг.