Монголд анх удаа "Кино Кафе" үүд хаалгаа нээсэн билээ. Тус кафед та өөрийн хүссэн киногоо хайртай хүнтэйгээ болон дотны найз нөхөдтэйгээ үзэх гайхалтай боломжыг олгодог юм. 

Тэгвэл тав тухтай орчинд кино ертөнцөөр аялуулдаг "KinoCafe"-ийн хамт олон маань анх удаа мэргэжлийн бус кино сонирхогчдын дунд кино наадмыг зарлалаа. 

Тодруулбал, Мэргэжлийн бус кино сонирхогчдод зориулсан "Kino Cafe" The 1st Amateur Short Film Festival зохион байгуулж байна. Наадмын бүртгэл энэ сарын 26-наас эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 25-ныг хүртэл бүртгэх юм. 

Шалгаруулалтыг онлайн санал асуулга хэлбэрээр болон мэргэжлийн кино уран бүтээлчид хийнэ. 

Энэхүү наадмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8809-3456 гэсэн дугаараас лавлаарай.