Өөрөөсөө үе мултарсан ах, аварга А.Сүхбаттай дэр нэгтгэж, хоёр хүүхдийг нь төрүүлээд байгаа залуухан бүсгүй бол Н.Гарамханд.

Түүний бичсэн хайрын захидал олны анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал тэр өөрийн хувийн блогтоо дараах хайрын захидлыг бичиж байжээ.

“Гэртээ байхдаа хайрыгаа бодоод үргэлж ганцаарддагаасаа би хэзээ ч ичдэггүй. Хайраа чи минь надад заяасан хамгийн сайхан бэлэг. Яагаад ч юм чинийхээ тэвэрт байх тэр үед л би илүү тайван байж, яагаад ч юм чамайгаа хөтлөх тэр үед илүү их жаргалтай байж, үргэлж л чамтай холбоо барьж байх нь миний аз жаргал юм. Өглөө сэрэхдээ чамайгаа хайж, орой унтахдаа сэрвэлзэж байна. Үүрд зүрхэнд минь шигтгэсэн хайрын эзэн бол би хайраа. Чи минь намайг харж тайтгардгийн адил миний нүд чамайг харж л байвал мишээж, чамаас үнэртэх үнэр хамарт минь цоргиж л байвал дурласаар… Ганцаардсан үед минь дуу хоолой чинь намайг тайтгаруулдаг. Жинхэнэ дулаахан хайраас гэрэл цацарч, жинхэнэ сэтгэлийн илчлэлээс амлалт гэрэлтэж, жинхэнэ итгэл дундаас эргэлт буцалтгүй шийдвэр гардаг.

Үргэлжлэлийг эндээс уншаарай