УЭДТ-ийн тайзнаас үзэгчдийн танил болсон жүжигчдийн нэг бол МУСТА Т.Хулан. Найман жил энэ их айлд урлагийн төлөө хүчин зүтгэж явсан тэрбээр саяхан театраасаа өөрийн хүсэлтээр гарсан тухайгаа дуулгасан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй маань дэлгэцийн бүтээлд хүчин зүтгэхээр болсон байна.

Энэ талаараа Т.Хулан "Гэр бүлдээ зарцуулах цаг гарахгүй юм. Тийм болохоор хоёулаа уран бүтээлч улс болохоор хүүхдүүдээ цаг гаргаж амжихгүй болоод байна. Нөхрийнхөө найруулсан инээдмийн кинонд тоглосон. Удахгүй нээлтээ хийнэ" гэсэн юм.

Тэрбээр жүжигчин Дашхүү агсны хүү найруулагч Галбаяртай гэр бүл болж хөөрхөн хоёр хүүхэдтэй болсон. Том охин нь зургаадугаар ангийн сурагч, бага хүү нь цэцэрлэгт хүмүүждэг. Өнөр өтгөн айл болохыг хүсдэг Т.Хулан маань ийнхүү драмын урлагаасаа илүү гэр бүлээ сонгожээ.

Д.Ана