Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам арав дах өдрөө үргэлжилж байна. Монголын тамирчид хуваарийг танилцуулья.

-Монголын эмэгтэй сагсчид 5-8 байрын төлөө Энэтхэгийн багтай 13.00 цагт тоглоно. Мөн эрэгтэй сагсчид 5-8 байрын төлөө 15.15 цагт Катарын багтай тоглох юм.

-Боулингын эрэгтэй багийн төрөлд 08.30 цагт эхэлжээ. Харин эмэгтэй 13.30 цагт өрсөлдөнө.

-Эмэгтэй дугуйн уралдаанд Т.Энхжаргал, Ц.Солонго нар 11.00 цагаас уралдана.

-Чөлөөт бөхийн 61 кг жинд Т.Түвшинтулга Энэтхэгийн Бажрангтай барилдах бол 74 кг жинд Д.Гомбодорж Өмнөд Солонгосын Лий Сонгкютай, 125 кг жинд Ж.Чулуунбат Саудын Арабын бөх Салем Мухамедтэй, 86 кг жинд П.Өсөхбаатар Тайландын бөхтэй тус тус барилдах юм байна.

-Боксын 60 кг жинд Д.Отгондалай Киргистаны боксчинтой хагас финалд, 75 кг жинд Н.Шинэбаяр Кувэйтын боксчинтой 16/1-д, 69 кг жинд Б.Түвшинбат Казакстаны боксчинтой хагас финалд тус тус өрсөлдөх бөгөөд тэмцээн 13.00 цагт эхэлнэ. 

Ингээд монголынхоо тамирчдыг дэмжихийг уриалж байна.