Реппер GEE-г хэдийнээ та бидний танил болсон. 1999 оноос сонирхож эхэлсэн хип хопдоо үнэнч нэгэн. Гэхдээ түүний уран бүтээлийг шүүмж, сайшаал байнга дагаж явдаг. Зарим хэсэг нь хараалын үг урсгагч уран бүтээлч биш гэх нэгэн байхад нөгөө хэсэг нь залуустаа үлгэр жишээ болж яваа уран бүтээлч гэдэг. Гэсэн хэдий  ч өөрийн хэлэх гэсэн үгээ хязгааргүй хэлж, илэрхийлж бусдад толилуулдаг нэгэн. Түүнийг ч олон арван хүмүүс дэмждэг. Үүний нэг тод жишээ бол фэйсбүүкт нь 101 мянга 834 дагагчид.

Дөнгөж цагийн өмнөхөн дээрх зургийг "Орчин хуучирч балгас болсон ч Оюун санаа баларч болохгүй..." хэмээн нийтэлсэн. Тэгвэл үргэлж түүний уран бүтээлийг дэмжиж олон арван лайкаар урамшуулж байдаг фэнүүд нь 2 мянган лайкаар даржээ. Мөн 12 удаа шэйр хийж бусдад түгээсэн юм. 

Д.Ана