Яах учраа мэдэх ээ байгаад байна. Найз нөхөддөө ч хэлж чадахгүй юм. Манай нөхөр сүүлийн 2 жил гадуур их хонодог болсон. Байнга л ажил ихтэй байна гэдэг. Тэгээд сүүлийн 1 жил би бэлгийн замын өвчнөөр их өвчилж эмчилгээ хийлгэсэн ч дахиад л... Эхэндээ нөхөртэйгээ ярилцаж үзэх гэж нэлээд оролдлоо гэтэл өөр хүнтэй унтаж хэвтсэн ээ ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлдээ чи л заваараа биз гээд хэрэлддэг боллоо. Эмэгтэй хүн 3 хүүхдээ хуурч чадахгүй уу тэгээд тэр өөр хүнийг үнссэн уруулаар хүүхдээ үнсэнэ гэж үү. Би л лав эх хүн тэгж заваарч чадахгүй. Би яавал дээр вэ? ингээд өвчин тусаад эмчлүүлээд л байх уу. Эрүүл мэндээ хууртагдсанаа бодохоор салмаар байна. 3 үрээ хараад яаж ч чадхгүй ганцаараа гансартал уйлах юм.