Монголын Ахмад настнуудын 65 хувь нь арилжааны банкуудаас тэтгэврийн зээл авдаг ажээ. Энэхүү тэтгэврийн зээлийн сарын хүү нь 1.5 хувь юм байна. Жилийн хүү нь 18 хувьд хүрдэг гэнэ. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг нэг удаадаа тэглэх санаачлагыг Монголын ахмадын чөлөөт холбооныхон гаргажээ.

Тэгвэл ийм боломж байгаа гэдгийг тус холбооны тэргүүн Г.Баасан мэдэгдэв. Тэрбээр дээрх асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар, арилжааны банкууд хамтарч ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.