Доллар гэгч ногооноос хамааралтай эдийн засагтай улс өрөвдөлтэй ч юм аа даа. Ийн хэлэхийн утга нь ам.долларын ханш сарын өмнөхөн 1900 хол давсан. Харин хичээл сургууль орох дөхөхөөр 2000 төгрөг давах нээ гэсэн хардлага биелэлээ ололгүй буурч 1600 төгрөгт хүрч ард иргэдийг баярлуулсан гэхэд болно. Гэтэл эргээд огцом өсөлтөнд орсон доллар өдгөө тогтвортой байна. Өнөөдрийн байдлаар 1847 төгрөгтэй тэнцэж байна. 

Хүнсний гол нэрийн хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн мөн махны үнэ эргэн нэмэгдэв. Яагаад нэмэгдсний учрыг асуухад худалдагч нар "долларын ханш өссөн" хэмээн хариулах нь тодорхой биз ээ. 

Эдийн засгаа доройтол орж хүчин мөхөстсөн гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрч  байгаа. "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлж эрчимт эмчилгээнд оруулсан ч өнөөдөр үр өгөөжөө өгсөн зүйл алга. Долларын ханш буурч байсан шалтгааныг "ЭЗЭН-100"-тай холбон тайлбарлаж байсан ч эндүүрэл байсан. 

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш 1840 төгрөг. Харин арилжааны банкуудад авах үнэ нь 1848 байгаа бол зарах ханш 1835-1838 байна. Долларын ханш энэ сарын дундаас тогтворжиж байгааг бүтээн байгуулалтын ажил зогсч байгаатай холбоон тайлбарлав. Эдийн засагчид долларын ханш харьцангуй тогтвортой байгаа ч үүнийг тогтворжиж байна гэж дүгнэхэд эртдэж буй ч тэд сануулах болсон. Учир нь урт хугацаандаа долларын ханш яаж өөрчлөгдөхөөс  хамаарна гэж үзэж байгаа гэнэ.

Монголбанкны зүгээс долларын хурдыг тогтворжуулахын тулд долдугаар сарын сүүлээр бодлогын хүүгээ өсгөсөн. Гэхдээ энэ нь олигтойхон үр дүнд хүрээгүй гэж эдийн засагчид дүгнэв.

Х.Даваа