2014 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.