Ардчилсан хувьсгалын 25 жил өнөө жил тохиож байгаа.  Яруу найрагч Ү.Хүрэлбаатар, ая зохиогч Б. Цэрэндондов нар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж “Ардчиллын баатрууд” нэртэй нэгэн дуу бүтээсэн гэх мэдээллийг Ү.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа олон нийтэд дуулгалаа.

Тэрхүү дуунд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар “Цан хүүрэг савссан жин өвлийн жихүүнд Цахиагийн Элбэгдорж цуглаан удирдсан юм” гэсэн байх юм. Мөн Хотын дарга Э.Бат-Үүлийг “Эрх чөлөөний төлөө үсээ цайтлаа зүтгэж Эрдэнийн Бат-Үүл улсын баатар болсон юм” гэжээ.