Дэлхийн багш нарын өдөр аравдугаар сарын 5 буюу ирэх ням гаригт тохиож байна. Тиймээс энэ өдрийг Монголын багш нар өнөөдөр тэмдэглэх юм. Багш нарын баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ “Багшаа алдаршуулъя” сэдвийн дор 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын санаачилгаар индексээр тогтоож, шалгарсан ЕБС, цэцэрлэгийн багш нарт мөнгөн урамшуулал олгох аж. Энэ жил нийслэлээс багш нарт 324,5 сая төгрөгийг урамшуулал олгож байгаа юм байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцох юм.