Урлаг гэдэг сайн сайхан зүйлд үзэгч олноо хөтлөх үүрэгтэй. Тийм ч учраас гэгээлэг сайхныг мэдрэх гэсэн үзэгчид Тусгаар тогтнолын ордоныг зорьсоор байна. Мөрөөдлийн театрын залуус шинэ уран бүтээлдээ амьдралын сайн сайхныг түлхүү харуулж чадсан нь ийнхүү үзэгчдийн талархалыг хүлээж ордон дүүрэн үзэгчдийг нэтгэж чадаад байгаа юм.

Ер нь энэ хамтлагийн уран бүтээлүүд ихэвчлэн амьдралын сайн сайхан, гэр бүлийн үнэ цэнэ, гэгээлэг бүхнийг харуулж чадсанаараа онцлог.

“Гээсэн хайраа аваарай”, ”Амьдрал өөрөө бэлэг”, “Тэр чинь би” гээд тоглолт бүр нь дандаа хүний хайрлах ёстой зүйл ийм энгийн зүйл байдаг шүү гэдгийг тодхон харуулж чаддаг юм. Тийм ч учраас нийгмийн энэ олон ээдрээ, стресс бухимдалын эсрэг тэд  “Жаргалд умбасан Улаанбаатар” тоглолтоо тавьж байна. Амьдралаас хүн юу харж байна түүнийгээ даган амьдардаг гэдэг билээ. Хамгийн аз жаргалтай хүн гэж гэр бүлийн аз жаргалтай хүнийг хэлдэг гэдэг.

Тийм жаргалаа олсон үзэгч бүрийг Тусгаар тогтнолын ордонд өдөр бүрийн 19 цагаас урьж байна лээ шүү.