Өнөөдөр өглөө 7 цаг 30 минутын орчимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуучнаар Сайд нарын II эмнэлэгт очжээ. Улсын Клиникийн II Нэгдсэн Эмнэлэг рүү Ерөнхийлөгчийн цувааг оруулахаар замын зохицуулалт хийж байсан юм.

Энэхүү эмнэлэгт Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвтэж байгаа гэдгийг олон хүн мэднэ. Харин Ерөнхийлөгчийн өнөө өглөөний зочлолт нь хуучин Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэх байв уу эсвэл өөр хүнийг эргэсэн юм болов уу гэсэн таавар үлдэж байгаа юм.

Ямартаа ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Сайд нарын II эмнэлэгт очиж яваа харагдсан. Мэдээллийн тодруулга хийх боломж байгаагүй бөгөөд аливаа зүйлд хий хардлага төрөх нь олон ч энэ удаад түүнийг энэ эмнэлэгт ямар шалтгаантай очсон нь тодорхой бус үлдлээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ цаг мөчид энэ мэтээр олон арван мэдээлэл гарч ирэх болов уу.