Тогтсон амьдралтай гэр бүлтэй болоод 6 жилийн нүүрийг үзэж байна. Арван жилээсээ хамтдаа үерхэж байсан залуутайгаа сууж хүүхдийн гаргасан. Хайр гэдэг ямар агуу юм бэ гээд л явж байсан үе. Харин одоо энэ амьдрал там болоод байна. Багаасаа хүсч мөрөөдөж явсан мэргэжлээрээ сурч, хүссэн ажлаа хийж чадахгүй явсаар 30 нас хүрлээ. Эмэгтэй хүн удаан гэрт байгаад ирэхээр ууртай, харддаг, бухимдалтай, ганцаардлыг маш ихээр мэдэрч эхэлдэг юм байна. Эхний хүүхдээ гаргаад за томрохоор нь сургуулиа төгсөөд ажил олж хийнэ ээ гэсэн хүсэл минь талаар болсон. Хоёрдахь хүүхдүүдээ төрүүлсэнээс хойш нөхрийн харилцаа дотно зүйл  ч үгүй болсон. Би гэж хүн өдөржингөө гэрт 2 хүүхэдтэй ноцолдоод гэртээ байсаар ааш гэж атсаг, нөхрөө ирэхээр хэрүүл хийдэг ажилтай боллоо. Одоо би сургуулиа төгс ажилд орж чадахгүйгээс хойш гэр бүлийнхээ уур амьсгалыг хэрхэн яаж өөрчлөх вэ? туслаач та бүхэн минь. Гэгээлгээр харагдах зүйлгүй болж харанхуй ууртай хүн болж хувирсан энэ нь нөхөрт нөлөөлж надаас дайчих шалтгаан болж байх.