Монголын тайзны урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Шинэлэг өнгө аястай  тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил”, "Хамтдаа гэгэлзье", "Амьдралд стресс хэрэггүй" гэх мэт шоу тоглолтуудаараа үзэгч түмнийхээ мэлмийг баясгасан. Тэгвэл тэд бас нэгэн цоо шинэ уран бүтээлийнхээ хөшгийг нээгээд 10 гаруй хонож байна. 

"Хайр бүхнээс хүчтэй" нэртэй цоо шинэ шоу тоглолтоо МҮЭСТОрдонд өдөр бүр 19 цагаас тоглолтоо үзэгчдээ толилуулж байгаа билээ. 

Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын үнэ цэнэ өнөө үед алдагдаж, гэр бүл салалт ихэссэнтэй холбогдуулан энэ удаагийн тоглолтоо ийнхүү нэрлэж, нийгэмд зөв энергийг хүргэхийг зорьжээ.

Энэ удаагийн шоу тоглолт мичин гаригийн бослого кино тайзан дээр амилав уу гэлтэй энд тэндгүй мичнүүд гүйлдэн бүжих нь гайхалтай бөгөөд хошин урлагийн бас нэгэн содон өнгө төрхийг илэрхийлэв. Тус тоглолтын үзүүлбэр бүр үзэгчдийн сэтгэлд хүрч үзэгчдийн сэтгэлийн догдолыг огшуулж байлаа. 

Ажлын ачааллыг тайлж, чин сэтгэлийн инээдээр цалгилж нэгэн үдшийг хайрын хүчийг мэдрээрэй.