Нийслэлийн Засаг даргын "2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай" А/774 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг эхлүүлэх нь.

Цэрэг татлага энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах "Цэрэг татлагын товчоо"-г нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахалж байгаа бөгөөд дүүрэг бүрт цэрэг татлагын товчоо байгуулжээ.