Өдрөөс өдөрт шинэчлэгдэн дэвшиж, цар хүрээгээ тэлсээр байгаа монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болж чадахуйц “Асур” хамтлаг анхны уран бүтээл болох “Аnothег” дуугаа енгөрсөн тавдугаар сард цацсан бегөөд өдгөө хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудынх нь нэг болсон.

Тэгвэл “Асур” хамтлагийн хоёр дахь уран бүтээл “Battery” дууны клипийг анхлан хүргэж байна. Энэхүү дууны аяыг продюсер Оки, үгийг “Опозит” хамтлагийн реппер А.Гантулга, хөгжмийн тохируулгыг Дани улсын “Рlatinium Audio” студийн мэргэжилтэн Holger Lagerfeldt хийж гүйцэтгэжээ.

Мөн хамтлагийн шинэ клипний стиль имижийг “Киви” хамтлагийн дуучин Ука тодорхойлж, бүжгийг ‘Aimarг” продакшны бүжигчин Б.Шижирболд дэглэж, кпипийг “Wanted” студийнхэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Орчин үеийн дуугаралттай, бүжгийн хэмнэлтэй энэхүү шинэ уран бүтээлээрээ дамжуулан хамтлагийн залуус “Хүний зүрх сэтгэлд эрчим хүч хэрэгтэй. Тэрхүү эрчим хүч нь хайр юм” гэдгийг дууллаа.