Анх "ТВ-Коктейл" хамтлагийн жүжигчин Цоомоо гэдгээрээ олонд танигдсан Э.Цолмонбаяр нэг жилийн өмнө буюу аравдугаар сарын 12-ны билэгт сайн өдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж байсан билээ. 

Багагүй хугацаанд үерхэж нөхөрлөн, хайр халамжинд нь умбаж яваа сайхан бүсгүйтэйгээ хамтын амьдрал зохиосон жүжигчин залуу хуримынхаа  "нэг жилийнхээ ойг" тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг. Тэрбээр хайртай ханьтайгаа нэг жилийн ойгоо тун даруухан тэмдэглэсэн гэнэ шүү.

Хуримын үеэр хайртдаа 247 ширхэг сарнай бэлэглэж, гэнэтийн бэлэг барьж байсан сэргэлэн залуу хуримын ойгоороо хайртдаа барьсан бэлэг нь ихэд нууц үлдэв. Түүнийг хөгжилтэй, мэдрэмжтэй залуу хэмээн үзэгчдэд үнэлдэг тэгэхээр гэнэтийн  бэлгээр ойгоо угтсан нь дамжиггүй ээ.