“Tv Cocktail” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушийг хамтлагийнхан дундаа ганц сарнай нь болдог гэж ярьдаг.  Энэ жилийн Гэгээн муза наадмаас хойш төдийлөн олны өмнө гараагүй жүжигчин бүсгүйг сүүлийн үед “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Одбаяртай хайр дурлалын холбоотой болсон тухай мэдээлэл ихээр гарах болсон. 

Тв коктейль хамтлагтаа үнэнчээр уран бүтээл туурвисаар яваа тэрээр өмнө нь төдийлөн эрчүүдтэй нэр холбогддоггүй байсан юм. Харин одоо хайр сэтгэлээс гадна жирэмсэн болсон тухай мэдээлэл ч ихээр гарах болжээ.

Ямартаа ч сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд төдийлөн харагдахаа больсон түүний зарим нэг фотог хүргэж байна.