2014 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
                                                                          агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус дулаан, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.