Их аварга Асашёорюү Д.Дагвадорж бол дэлхийд данстай хүн. Япон улсын сумогийн дэвжээнд Монголынхоо нэрийг алдаршуулсаар зодог тайлсан их аварга. Тэрбээр "Тусгаар тогтносон Монгол Ул­сын иргэн. Иргэний үүргээ би хангалт­тай биелүүлсэн" гэж бахдам хэлдэг. 

Ард түмэн бид түүнийг ширүүн дориун зантай хэмээн дүгнэдэг. Харин монгол эрийн гүдэггүй сайхан зан түүнд бий гэдэгтэй олон хүн маргахгүй биз ээ. Ширүүндээ ширүүн загнаж, хүүхэд шиг алиа зан гаргаж хөгжилдөх үе ч аваргад байгааг та бүхэн хүүхэдтэйгээ маазарч буй гэрэл зураг тодхон харуулна. 

Д.Ана