2014 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус дулаан, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.